Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)

Бичсэн 11 сар 2nd, 2007 in my philosophy by lensky Засах

Minii khuugiin uvriin devter, khuudas 17 : Oct 1, 2007 2:15 AM

My father came from Japan in 1905
He was 15 when he immigrated from Japan
He, he… he worked until he was able to buy this patch
And build a store… (Fort Minor, Kenji)

…’Billboard’-iin ‘Old hits’-iig sonsoj suuna. Ogt sonsoj baigaagui duu baina. Tiim saikhan duu bish ch gesen ene duug sonsood yagaad ch ym muu aaviigaa genet sanalaa. Genet ch yu baikh ve dee dandaa l…

Аавтайгаа өнгөрүүлсэн бүх цаг хугацааг би тооцоолж үзсэн, гэхдээ намайг мэдээ орохоос өмнөх үейиг оролцуулаад л даа. 367 өдөр хагас орчим, тодруулбал дөрвөн өвөл. Цагийг нь сайн тоолж чадаагүйээ, ээж цугтаа бодохоос цаарагалаагүй бол ч…

Буур жаахан байхдаа аавтай хамт хавар парк нээгдсэн анхний өдөр хагас өдрийн турш ханатлаа тоглоснийг ерөөсөө мартдаггүй ийн. Тоглож дуусангуутаа л аав намайг гэрт хургэж өгөөд, цүнхтэй юмаа аваад шууд хөдөө явсан, паркийн нээлтээр үнэгүй тараасан мөхөөлдсүүдээс болоод маргаашнаас нь эхлээд миний хоолой их удаан өвдсөн болохоор тэр байх. Тэр үед хүүхдийн парк ганцхан байсан гэсэн. Харин номийн дэлгүүрээр бид хоёр олон явж байсаан. Аав бухий л номийн дэлгүүрүүдээр явж ном үздэг мөртлөө зөвхөн ганц дэлгүүрээс л ном худалдаж авдаг байснийг, тэр оройноо ээж бид хоёрт номоо намуухан дуугаар уншиж өгдөг байснийг санаж байна…
 
Санаж байна санаж байна, бүгдийг санаж байна ааваа. Бугуйн дахь цагаа цохилох тоолонгоор бүүр тодхон санаж байна… Ааваас маань надад үлдсэн цорийн ганц зуйл энэ бугуйн цаг. Эрхэм, эгэл, зэгэл саарал, хуучин цаг, шилийг нь хэд хэд солиулсаан, харин бусад нь яг хэвээрэй…

Долоо хагас, янаа ээжийг тосож авах цаг болчихож, Гандангийн хаалган дээр ирчихсэн хүлээж байгаа байх даа

Aavtaigaa unguruulsen bukh tsag

bichisen B Be

ЗАМ ЗАМААРАА ЖАМ ЖАМААРАА

Бичсэн 11 сар 2nd, 2007 in my philosophy, setgeliin ursgal, хайр ба амьдрал by lensky Засах

ХАЙРын тулаанд юутай орох ёстойг мэдэх үү

мэдээж хэрэг сайн иртэй сэлэм дайн дажинд мундахгүй хэрэг болох нь ойлгомжтой, зэр зэвсэгийн хөгжил өндөр болсон өнөө цагт лазер энэ тэрийн буу, хуяг эсэргүүцэн хамгаалагч, газрын мийнэ гээд гайтай, аль болох хорлонтой зүйлүүд, бактерлогийн зэвсэгүүд тун ч чухал, гэвч хайрын тулаанд арай өөр зүйл хэрэг болно.

ЗҮРХ, дан ганц зүрхтэй оролцох үед ч хамгийн их зэвсэгтэй байхаас гадна, хангалттай шархдаж, хохирол амсана. ерөөс зүрхгүйгээр оролцох боломжгүй энэхүү дайны талбар хамгийн даяарчлалтай байдаг нь тун аятай хэрэг юм.

өнөө цагт хайр дурлал цаг үеээ даган хувьсан өөрчлөгдөж байна. хурдтай хүчтэй, маневар сайтай болжээ… энэ бол буруутгах ёстой хэрэг огтоосоо биш бөгөөд, хүн төрөлхтөний оршихуйн нэгэн үндэс, нууцуудын нэг байхаасаа гадна энэхүү бодь галуудын сэтгэхүйн онцлог гэлтэй….

хайр юун дээр оршин байна вэ ? /мөнгө, амьдрал, зүрх, дэлхий, өндөр өсгийн дээр/

энэ хариултуудын аль нь тохирохгүй мэт… нэг л дутуу дулмагхан тайлбар мэт, нуруу маань загтанаад, хуруу маань хүрэхгүй байгаа юм шиг… нэг бишээ…

олон сая залуус Мадоннаг танина, бас jennifer lopez-ийн бөгсний хэмжээг сайн мэдэх буйзаа, merlin monro-г шүтэж байгаа, мөн жакондаг ч шүтэх нь бий, shakira байна сайхан л хүүхэн,түүн шигээр сайхан харагдах гэж хоёр хавиргаа хадуулсан britney spears-ийг зан авираас нь үл хамаар ч залуус хайрлаж байгаа / би охин биш бас бүсгүй биш гээд дуулдаг даа/ зарим нь эрхтнээ хөхөх гэж хавиргаа хадуулж байдаг /аронсмит/ тэр солиотой одуудыг хайралсандаа хашгирсаар байгаад ухаан алдаж ундаг хүмүүс цөөхөн л дөө, хүний хөлд гишгэгдэж бэртсэн улаан пээнүүдийнхээ тоог одууд олж мэдэхгүй байсан нь дээр…/яаг далийх гэж байна./

бэртсэн хүмүүс надад одоо огтоос хамаагүй би хайрын тухай яриж байна. яагаад залуус Мадоннаг хайрлахгүй байгаа юм бэ, насыг нь мэдэж байгаа болохоор тэр, эсвэл бүр шаал өөр сонирхолтой болохоор, нөгөөтэйгүүр тэр өөрийг нь хэзээ ч тоохгүйг мэдэж байгаа болохоор, оронд нь орох боломж олдох байсан ч, олдсон байлаа ч хайрлах нь ховор….яагаад тэр билээ

jennifer lopez-ийн хамгийн өндөр үнээр даатгуулсан бөгсийг дэлхий маргааш сөнөнө гэх юм бол би очоод дээр нь гарынхаа үсийг зураад үзэгээ зооход бэлэн байна./өрөнд унах бийдээ/ даан ч дэлхий сөнөхгүй тул, мөнгө нэхэж магад, би тэр том бүс рүү хялам хийх ч үгүй…хайрлана гэж бүр ч ярилтгүй…яагаад тэр билээ…

merlin monro-г хэн нэгэн яагаад хайрлахгүй байнаа магадгүй үхсэн болохоор тэр байх, гэвч хар тамхины донтойш дэээ наадах чинь гэж хэлээд байхад миний найз америкын ерөнхийлөгч байжээж л унаж тусаад байсан л юм даа…/далийх гэж байна, анхаар, анхаар, агуулга/ Жакондаг хэн хайрлах бэ, дуудлага худалдаанд хэн их мөнгтэй ирсэн нь л хайрлах биз дээ Монализа бол зүгээр л муухай шүдтэй сайхан хүүхний хөрөг, цаадуул чинь /залуус/ мэдэж байгаа болохоор хайрлахгүй байна…./яагаад муухай шүдтэй гэж, оо гараагүй байсан үеийн хүүхэн юм чинь дээ…/

энэ хүү хайрын тулаанд бас хэдий глобалчилалтай ч гэсэн хил хязгаар байгаа мэт…тэр нь юу юм болоо…/хэнийг хайрлаад хэнийг нь хайрлахгүй байнаа?/

уртаа уяаанд уяуулсан нохой хүзүүндээ зүүлттэйгээ мэдэхгүй харайлгаж яваад, гуд татагдаад унаж байгаа юм шиг,нэг тийм хүчтэй тормзоны систем ажиллаж байна. тэрхүү үл үзэгдэгч олс дээс бол мааш энгийн…..дурлагч этгээд өөрийгөө хэрхэн үнэлэх ба дурлалын бай буюу дайны обьек хэр зэрэг амьдралд  бодитжуу шинж чанартайг, дайнд хохирол болон ялалт амсах, хэрхэхийг мэдэхгүй байгаа оролцогч этгээд өөрийн потинёр оо үнэнлэлт өгөхтэй холбоотой асуудал болж таарч байна.

учиргүй ихээр хайрлаж, өөр дээр нь ирэхийг хүлээж, шанлаж, тэртээд хол яваж байгааг нь харсаар байгаад, хашиграж орилсоор байгаад  ухаан балартдаг outvoice-уудыг эс тооцвол хүмүүс хүйсийн ялгааг гаргахгүйгээр амьдрал болох уу буюу өөртэй нь ханисах, ба тохирох, мөн ахин олдомгүй ба алдаж боломгүй гэсэн мэдрэмжүүдээр хайрын дайны обьекыг сонгож субъектив чанартай болтол нь явдаг байх нь…энд яг одоо би ЗАМ ЗАМААРАА жам жамаараа гэсэн бодолтой болж, энэхүү бодол маань гарт минь бариулсан шугам шиг, яааг загтансан газрыг олж маажих шиг… /гэхдээ гарыг яаж гүйцэх билээ дээ  бас л дутуу…/

хайр, учираагүй бол, хэн нэгэнтэй таараагүй бол эхлэхгүй байсаан гэсэн энгийн үнэнтэй эвлэрч хүлээн зөвшөөрье.. үүнээс хүн хайраа эргэн тойрон дахь хүмүүсээс, учирсанаасаа л сонголт хийдэг гэсэн гаргалгаа гаргаж үзэе… хэнтэй учрахыг хүсэж байна сийнгэлүүдээ… түүнийг байж болох газар орноор явсан нь дээр юм шигэээ…..

тиймээ энэ миний жам, сонсохгүй ээ би лам, чимээгүй ээ энэ чиний жам….

энэхүү дайныг зүрх зүрхээрээ халз үзэлцэн дэмцэлддэгээс болоод хэр удаан хугацаатай, хэн нь давуу эрхтэйг мэдэх бололцоо тун багаас гадна дээрх дайны талбараас бичиж буй мэдээ нь дан ганц тархины үйлдлээс гарч байгаа бөгөөд зүрх сэтгэлийн асуудлыг тэр дангаараа хэлж шийдэж мэддэг бол ёстой лөлөө л байна. тэгэхээр оюун ухаан дайнд оролцох үр нөлөөг хэлэхээс өмнө энэхүү дайны тайлбар нь нэг талаас харсан өрөөсгөл гэдийг юутай ч хүлээн зөвшөөрч хүмүүсийн амгалан тайван байдлыг хадгалая…

 дайнд оролцогч этгээд нэгэнт дайны хөлд үрэгдсэн л бол тэр ерөнхийлөгч бай гуйлагчин ч  бай, хэ хэ сурагч ч бай огтын хамаагүйгээс гадна,.. -ээ наадах чинь эдийн сонирхолтой ш дээ, масло талхыг аамп аамп гээл том үмхэж иддэг гэж мянга муулж хэлээд ч нэмэргүй юм

уяатай ноход эзнээ өөрсдөө олж хүзүүвч, оосор-оо гарт нь атгуулж, гаслаж орилоод ч тавьж шээлэгдэггүй халамжгүй эзэдийнхээ гарт очихын тулд,… өглөөнөөс орой ажил тартал хоосон гэрт түгжээтэй байхын тулд зүтэгцэгээж сүүлээ шаргавнуулах нь бүү хэл юм болох нь бий.

зарим нь дурлалаас болж байнга баруун тийшээ далий явдаг болно. учир нь зүүн гараас нь сугдаж чирэгддэг, нэг үе дайн байлдаанд тулалдаж явсан этгээд тавьчихаж байгаам чинь аргагүй…

нөгөө нэг нь өөрөө ганцаараа ямар ч эзэнгүй хогийн тэнүүлчин нохой байснаа мартаад, мартах ч юу байхав эргэн санах гээд дийлэхгүй болтолоо дайнд хохирно. оюун санааны тэр их хохирлууд нь ямар нэгэн эзэлхүүн ба масс руу шилжвэл нэгээхэн хүний ч болтугай сэтгэлийн шанлалыг дэлхий даахгүй унмаар, .. хэрэвзээ тийм зүйл болох аваас дээр доорын ялгаа нь үгүй огторгүй тэнгэрийг хүртэл зүг чигт хувааж болмоор…./далхийхгүй шүү…болий/

за тэгэхээр хайрын аруун дайнд хамгийн түрүүнд үнэ цэнэ ба хамгийн алдуурч болом уяан дээр суурилж эхлэж байгаа юм. нэг нүдээрээ ч хяламхийгүй дээ энэ гэж муулж суугаа амны нэг биеэнд байгаа зүрх би чамаар байгаа бологлоо гэж дайн зарлаад сууж байх нь олон…

ерөөс, маамын газар шороон дээр хангайбазар дарьганга-ынханы эмээлийг газарт тавиулаа гээд халхын нутагийг нэвт нэвт адууг сүрэг сүрэгээр нь туудаг байхад цэцэг дарьнаа нь ч билүү нээг их бишрэнгүйгээр хайрын дайн зарлах гээд…”төр улстай ноцолдож явдаг энэ хүн төө хэрий биеийг маань хэрхэн олж хараа аж дээ” гэж өөрөө өөртөө хэлдэг шиг бодлоос урган гарч оюун ухааныг даван гарч эзнээрээ их л олон тэнэг үйлдэл хийлэгдэгээрэ хайрын дайны мөн чанар нь дээр хэлсэнчлэн ойлгомжгүй ба адармаатайхан байдаг нь араггүй юм. ямар ч татлаа түтлээгүй хоёрын хайраас тийнхүү болож бүтэхгүй хоёрынх нь илүү амттай байх нь ч бий…энэ бүхнн

 

/үргэлжлэл яг одоо бичигдэж байна./

Бичсэн: G84 | цаг: 7:11 PM |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл:

Сэтгэгдэл

Мананд мөргөлдсөн хоёр жолооч шиг энэхүү дайныг зүрх зүрхээрээ халз үзэлцэн, байлддагаас /мананд юуч харахгүй байсан хоёр жолооч мөргөлдсөн чинь машинууд нь яагаачгүй байдаг юм, учир нь тэр хоёр хоёулаа цонхоороо толгойгоо гаргаж яваад улаан нүүрээрээ…тэс хийсийм байгаа юм/ хохирол бол өнгөн дээрээ юуч байхүй энэхүү дайны уршиг уул нь экологит дамаар гэхээс шууд нөлөөлөхгүй…..зүрхэнд л их халтай тэр нүүр шиг л болдогийм, эдгэрч бороолдоггүй нялхарсан шарх ба шархууд..

80-аад оны хайрын дайн шиг маневартай байсан бол хоёр сарын өмнө бичсэн захидал аа юу гэж бичсэнээ эргээд санахгүй байж байтал хариу захидал шуудангаар ирж, нэг бол инээж нэг бол уурлах хэрэг гардаг байлаа… одоо бол 33 мсж-ийн цаана уяраагүй үлдсэн зүрхүүд ховор болж, шарх илбэгшиж, халдвар гарах нь байна…..
Одоо хайр дурлал хурдтай, олон ч олзлогчид ба олзны хүнтэй…

Бичсэн: G84 IP: 202.70.39.98 mongolia цаг: 9:32 PM, 2007-10-4 | Холбоос | Засах | Устгах

хайрын тендер зарлав

Бичсэн 11 сар 2nd, 2007 in setgeliin ursgal, хайр ба амьдрал by lensky Засах

уг гарал монгол

нас ойролцоо

жил ус таарсан

эгэл жирийн амьдралтай

биеийн харьцаа өөртөө зохицсон

харахад нүдэнд улаахан, халамжтай

сэтгэл сайтай… /олон хүнтэй учир ч байгаагүй бол сайн/

хамгийн гол хайрлуулах болон хайрлах чадвар зэрэг хөгжсөн

бусдын болон өөрийнхөө өмнөөс бодож үздэг

эзэндээ үнэн ч нохой шиг зан төрхтэй ( эрхэлэж, уурлаж, хазаж, эзнээ хамгаалж, горьдож, туниж, мартаж чаддаг)

өөрөө, өөр хэн нэгнийг оноож биш, хайж хайрлан халамжлаж яваа, … зүрх нь зүүн талдаа байрлалтай

бололвсролтой бол сайн, /эрх ашигаа хайрын тендер зарлагчаас хамгаалах чадвартай/ санхүүгийн чадвахь сонин биш,

гэр бүлийн өссөн орчин, гэрийн хүмүүжлийнхээ тухай эссэ бичлэгийг доор бичиж оруулсан, эрэгтэй эмэгтэй хамаагүй, ижилдэн дасах даль жигүүрээ хайж байгаа хүмүүсийг энд чин сэтгэлээ шалгуур хангах бололцоотойгоо батлан харуулахыг хүсье.

/жич: 2 ба 3 дахь шалгуурыг хамгийн сүүлд тодруулна/

дуусах хугацаа 2008 оны 02 сарын 14 н

тус араг хэмжээнд ижилээ олсон хос жигүүрийг ХАЙРЫН намын жигүүрийн толгойлогчоор сонгох бөгөөд бүхий л өдөр үнэгүй үзвэр үзэх, ресторанд хооллох эрхийн бичгийг модерин номац-аас гаргуулж, тэнгис кино театераас урамшуулахыг анхааруулъя. амьдрах албагүй, учирах тавьлантанууд ч байж болно. дурсгалын хөрөг зурагын үйлчилгээ байгааг мөн сануулъя…./нууц сурпризууд зөндөө байгаа../

их хот ба ганцаардсан нэгэн

Бичсэн 11 сар 2nd, 2007 in setgeliin ursgal, ийм нэгэн явдал, хайр ба амьдрал by lensky Засах

цонхон дээр тавиад удсан хуванцар савтай ус булингартаж шаралжээ. түүнийг аваад өөрөө л нэг юм тамхины утаанд үхчихэлгүй ургамар аядаж байгаа цэцэгээ усаллаа.

амьд ус. энэ хорвоогийн бүхийл зүйлс өөрөө цагийн аясаар илэгдэж муудаж, за бас ч үгүй шинэчлэгдэн ургаж төлждөгийн гэрч болж цэцэг ус хоёр, ганцаар илдэвийг эрэгцүүлэн суучийн дэргэд хань болох нь энэ ажээ.

цонхны цаана намар цагийн жихүүн агаад нэгэн хатмал уйтгартай өдөр дундын наран бүүдийнэ. өчигдөр уусан юмных нь үйлчлэл өдөр дундыг хүртэл бүрэн арилж өгөхгүй доторыг минь чичрүүлж гар хурууны үзүүр нэг л хүчгүйхэн хөдлөж ядна. илүү хөдөлгөөн хийх ямарч хүсэлгүй бие маань элдэв эргэлт хөдөлгөөн бүрт дайвалзах, хаграх шахаж буй толгойн өвчинтэй холбоотой ажээ.

дөнгөж өчигдөрхөн би чамайг ямаршуухан өдрийг өнгөрөөж буй бол гэсэн бодол зүрх сэтгэлд нэг л хүндүүр суулгаад, чиний хуримны өдөр хүсэж байдагтай чинь адилхан байсан болов уу гэж бодогдоно.

инээдтэй юм, чи бид хоёр хэдэн хүүхэдтэй болох тухай, хэзээ хүүхэдтэй болох тухай маргалдаж муудалцаж байснаа саначихлаа. одоо ахин ирээдүйг зөгнө харах хүсэл зориг минь төдийлөн сэргэж өгөхгүйгээр мохжээ.

энэ бүх учирал тохиолын дунд би ерөөс ганцаар байжээ гэсэн бодол л надтай хамт үлджээ. хэн хэн нь бүх үйл явдалыг ийм байхаар хүсээгүй нь лавтай ч, хайр гэдэг, хорвоо гэдэг, бүхий л амьдрал маань хувь тавилан хэмээх ганцхан сэлүүртэй жижигхэн завь шиг эргэлдэн, эргэж хургаж буй мэт санагдах юм.

тойрон эргэх энэхэн завинаасаа үсрэх хүсэл зориг бас алга. ероол нь үл үзэгдэх гүн хар усанд би тамир тэнхээгээ барталаа сэлэвч тэрхүү их ус, далай тэнгисийн эрэг хаяанд хүрч эс чадахыгаа мэдрэх юм.

нэг л доороо эргэлдэж буй мэт энэхүү жижиг завинд байгаа бүхнээрээ даруул нийж ямар нэгэн салхины аясаар туугдан одохыг хичээж, би салхи босохыг хүлээнэ.

толь мэт хүйтэн усны мандал дээр миний хүлээх салхи, эцэж цуцсандаа элгээрээ хэвтэж амрах агаад үл ялиг долион үүсгэх нь салхины чиг хаанаас ирэхийг надад таавар төдий мэдрэгдүүлэх юм.

гадаа хүйтэрч, хавар намар өмсөх гадуур хувцасаа бариад хими-цэвэрлэгээ угаалгын газар хайж алхах даа би тэрхүү салхи салхилахыг хүлээж буйгаа ойлгож мэдрэнэ.

их хотын үймсэн хүмүүс надад ямар нэг байдлаар, бидний дундаас өөрийн салхийг олооч гэх шиг …

тэр нэг…. гүйцээнэдээ

сэтгэлгээний гоо сайхан

Бичсэн 11 сар 2nd, 2007 in эрднэсийн эрэлд by lensky Засах

ерөөс амьдрал маань зүүд гэлтээ зүүд маань амьдрал гэлтээ

энэ хорвоогийн өдрүүд өнгө аяс хийгээд дуу хуур, цөм нэгэн учир зүй нь эрэмблэгдээгүй бөөн овоорсон бүхний нийлэмж гэлтээ.

сагалгар хөгшин модод бүхий голын хөндийг дүүргэж ургасан ойн дундуур уртаас урт бөгөөд өргөн мөрөн дөлгөөнөөр урсана. би эрвээхээ болон нисэж тэрхүү модон дундуур голын усыг уруудаж, өгсөж явсанаа, нэг бол баруунаас зүүн, зүүнээс баруун тийш голыг гатлаж ниснэ. энэ бүхнээс өндөрт байрлах дэнж дээрээс бүхнийг ажиж байгаад тэрхүү эрвээхэй унтаж амрана. түүний зүүд бол миний энэ хорвоо дээрх амьдрал юм. миний зүүд бол түүний амьдрал.

~~~~***~~~~

том бах мэлхий гол эрэгдээр хөдгөөнгүй зогсох агаад, эргэн тойрон дахь шумуул ялааг шаламгай гэгч нь хэлээрээ шүүрэн авч, нэг нэгээр нь амтархан зооглоно. загасчин харин түүний бариж аваад өгөөшинд зүүж гол руу шиднэ.

дутуу….

ерөөс амьдрал маань зүүд гэлтээ зүүд маань амьдрал гэлтээ

Бичсэн 11 сар 2nd, 2007 in my philosophy by lensky Засах

ерөөс амьдрал маань зүүд гэлтээ зүүд маань амьдрал гэлтээ

энэ хорвоогийн өдрүүд өнгө аяс хийгээд дуу хуур, цөм нэгэн учир зүй нь эрэмблэгдээгүй бөөн овоорсон бүхний нийлэмж гэлтээ.

сагалгар хөгшин модод бүхий голын хөндийг дүүргэж ургасан ойн дундуур уртаас урт бөгөөд өргөн мөрөн дөлгөөнөөр урсана. би эрвээхээ болон нисэж тэрхүү модон дундуур голын усыг уруудаж, өгсөж явсанаа, нэг бол баруунаас зүүн, зүүнээс баруун тийш голыг гатлаж ниснэ. энэ бүхнээс өндөрт байрлах дэнж дээрээс бүхнийг ажиж байгаад тэрхүү эрвээхэй унтаж амрана. түүний зүүд бол миний энэ хорвоо дээрх амьдрал юм. миний зүүд бол түүний амьдрал.

~~~~***~~~~

том бах мэлхий гол эрэгдээр хөдгөөнгүй зогсох агаад, эргэн тойрон дахь шумуул ялааг шаламгай гэгч нь хэлээрээ шүүрэн авч, нэг нэгээр нь амтархан зооглоно. загасчин харин түүний бариж аваад өгөөшинд зүүж гол руу шиднэ.

дутуу….

миний дотоодод

Бичсэн 11 сар 2nd, 2007 in эрднэсийн эрэлд by lensky Засах

өнөөдөр бүх бодолыг нь тааж мэддэг найзтайгаа, түүний гитар бас миний гитар бид дөрөв уулзана.

би бодохдоо анд маань бага зэрэг сэтгэл ханамжгүй байх мэт сэтгэгдэл төрж байна.

Эрнист Мулдашев хэмээх нэгэн сахалт эрийн бичсэн хэд хэдэн цувралыг уншисан аа сайн санаж байна.

энэхүү хорвоогийн нууцад нэвтрэх сонирхол маань далдын судлал ба изотерх болон парапсхологи гоц сэтгэцийг мөн телепати чадварыг мөн дермооптик үзэгдэл, Психокинезийн үзэгдэл, үхлийн дараах үзэгдэл, үхлийг урьдчлан таах үзэгдлүүдийг гүнзгий судалж хараахан амжаагүйч танин мэдсээр байгаа билээ.

ерөөс энэ бүхний дунд бид эгэл жирийнээр амьдрах нь харамсалтайгаас гадна бас бид тийнхүү өөрийнхөө мэдлэгийн түвшинд амьдрал боломжоо хязгаарлан нэг насаа барах нь тун эмэгнэлтэй хэрэг юм. хэрэв ямар нэгэн хаалга нээлттэй бол түүн рүү шагааж харалгүйгээр алхан орох хүмүүс цөөнгүй…. би ч тэдний нэг байх….

зарим нэгэн хүмүүсийг эс тооцвол бид тэдэнтэй уулзаад л тэр бид хоёрын амьдралын үргэлжлэлийг төгсгөл хүртэл нь олж харах мэт мэдрэмж төрөж болно. хэтэрхий хий хоосон бие биенээ өргөмжилсөн хэн хэн нь ч дотоод ухамсартаа хэврэгхэн гэдгийг нь мэдэх холбоо хүртэл, хамгийн үнэнч шударгаар харилцах хэн нэгэнтэй тогтоосон холбооноос ч удаан үргэлжлэж бат бөх мэт харагдах юм.

чи өөрийгөө ховсдолтонд орох уу, түүнд автах үгүй эсэхээ мэдэх үү…..

чи тооны билэгдэлд итгэх үү… би зүүд нойрон дахь зөн билгээ, амьдрал дахь учирал бүрээ билэгшээж явдаг, тийн бодож сэтэгдэг нэгэн…..

эртний хятадын хоёр фиолософич ярилаж байжээ.

-энэ загас жараахайнууд, гол усандаа л жаргалтай юм даа…

-чи өөрөө засаг жараахай биш байж, эдний жаргалтай байгаа эсэхийг яаж мэдэж байгаа юм.

-чи, би биш байж, миний загас жараахайнуудын жаргалтай эсэхийг мэдэж байгаа эсэхийг яаж мэдэж байгаа юм.

……..

гүн ухаанч сэтгэлгээ гэдэг аливаа зүйлийн учир холбогдолын тайлал байхаас, аристотил ч юм уу хэн нэгэн гүн ухаанчын сэтгэлгээг мэддэг, намтарыг нь судалдагт байхгүй….

бидний соёлын эх нь мөхөл. лимур-атлантчууд байсан эсэх…..стөүнхэнж, пирамид-ыг хэн барисан эсэх, бермудын гурвалжин гэж юу болох, чиний зүүд юун тухай байх, чиний учирал тохиол юуг билэгдэж байна вэ…. зуун зуун асуултын нэгэн цэг дээр төвлөрөх огтолцол…

чиний баруун тархи давамгайлдаг уу зүүн тархи давамгайлдаг уу… үүнийгээ мэдэх үү…iQ чинь хэд бэ ?

хоёр мэлхий, яваж байжээ… тэдний амьдардаг цөөрмийн ус ширэгсэн болохоор тэд тийн яваж байж…

гэтэл нэгэн худаг таарчээ. нэг мэлхий нь устай таарсан даа баярлаж үсрэн оржээ. харин нөгөөх нь худаг руу үсэрсэнгүй.

-чи яагаад ус руу орохгүй байгаа юм бэ

-чи харин наад худаган дахь ус чинь ширэгвэл, яаж гарах тухай бодсон уу….

бид биелэшгүй мөрөөдөлд автан, ерөөс егөөдөн хэлэхэд угасаа цуглуулж газ хийх гэж буй биш…

бид амьдрахаар ирсэн….өөрийн эзэмшилд буй энэхүү оюун ухаан хийгээд, бие цогцос оо хэзээ илээж дуусна, тэр үед буцна….

бид ажлын төлөө төрсөн мал биш дэээ…. өөртөө гамтай ханд… өөртөө гамтай харьц… тэгээд болоо….

өвчинөөс бусдыг, намарыг, навчийг, бие нүүр царай, танил тал зуны халуун өвлийн хүйтэн, хоолны амт, хүсэл тачаал.. бүхнээс ангид байх оюун ухаан өөрийнхөө нүдний өмнө байх бүхнийг цэгцэрсэн бус, ямар ч эрэмбэ дараагүй бодол ухаанаар шүүн бодно.

ганцаардалын чимээ аниргүйн дундаас, олж сонсохыг хүссэн шум….

бидэнд амьдрал байна. бид түүний эзэн нь. хэний ч ямар ч сайн муу гэх, баян ядуу гэх үнэлэмжинд эс багтах… өөр орон зай өөр үнэлэмжин дахь миний бидний амьдрал бодол санаа…..

жаргалтай амьдралын эзэн байх хоёрхон арга байна. бүхний эзэн байж бүгдийг өөртөө хамаатуулах… нөгөө нь бүхнээс ангижирч… хамгийн тэнэг байх…

би жаргалтай… би хоёрдахь сонголтыг хийсэн. галзуугийн эмнэлэгийн өвчтөн……

аль тархи чинь ажилладаг бэ Bread Of Brain

Бичсэн 11 сар 2nd, 2007 in setgeliin ursgal, эрднэсийн эрэлд by lensky Засах

  өлсөж буй тархины хоол болгох гэж Bread Of Brain хэмээх энэхүү блогийг нээж хүнд хэрэгтэй өөрт хэрэгтэй зүйлийг оруулж байхаар шийдлээ. Энэ нь миний тоо томшгүй олон зорилготой нийцэж байгаа юм.

 Хамгийн түрүүнд *орчуулагчид, орчуулж буй зүйлдээ өөрийнхөө бодол санаагаа тусган оруулж байдагаа анзаардаггүй* гэсэн нэгэн афоризмаар энэхүү бичлэгийнхээ шигтэгээг хийе.

Ингээд талхны үүрмэгээ түүцгээе……

  LEFT BRAIN FUNCTIONS
uses logic
detail oriented
facts rule
words and language
present and past
math and science
can comprehend
knowing
acknowledges
order/pattern perception
knows object name
reality based
forms strategies
practical
safe

RIGHT BRAIN FUNCTIONS
uses feeling
“big picture” oriented
imagination rules
symbols and images
present and future
philosophy & religion
can “get it” (i.e. meaning)
believes
appreciates
spatial perception
knows object function
fantasy based
presents possibilities
impetuous
risk taking

 орчуулагч: +84

 ЗҮҮН ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ

Локиктой /ЛОКИК ашиглан/ сэтэгдэг

Учир шалтгааны ухааныг ашигладаг

Нарийвчлан үздэг
баримт дээр суурьлах зарчимтай
үг болон хэл
өнгөрсөн болон одоо
шинжлэх ухаан ба математик

Ойлгох чадвартай

Мэддэг, чадварлаг
хүлээн зөвшөөрөх

Эмх цэгтэй, ойлголтын хэв загвар бүхий
нэрийн тусагдахууныг мэддэг

Үнэнд суурилсан
стратегч, төлөвлөгч
практикийн үр ашигтай

найдвартай

БАРУУН БУЮУ ЗӨВ ШУЛУУН ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Мэдрэмжээ, сэтгэлийн хөдөлгөөнөө ашигладаг

ерөнхийгөөс дүгнэлт хийдэг

уран сэтгэмж төсөөлөл ашиглах зарчимтай

бэлэгдэл ба дүрслэл

одоо болон ирээдүй

гүн ухаан болон шүтлэг

philosophy & religion
утаг санааг олж тайлах

таамаглах

ургуулан бодох

цэгцгүй ойлгоцтой

үйл явдаын тусахдахууныг мэддэг
уран сэтгэмжинд суурилсан

одоогийн бололцоог тооцогч

түргэн зантай

аз турших сэтгэлийн хөөрөлтэй

  http://www.news.com.au/dailytelegraph/story/0,22049,22535838-5012895,00.html

эргэлдэж буй бүсгүй цагийн зүүний эсрэг эргэж байна уу цагийн зүүний дагуу байна уу гэдгээр өөрийнхөө тархины ажиллагааг мэдэж аваарай,

 /минийх эхлээд зүүн, дараа нь баруун эргээд байсандаг/

би түүний өргөс шиг бодол

Бичсэн 11 сар 2nd, 2007 in setgeliin ursgal by lensky Засах

би түүний өргөс шиг бодол нь юм гэнэ

би түүний давтаж болохгүй алдаа юм гэнэ

заавал уучлах ёстой гэм

зөөллөх ёстой хатуу

зүгээр хувь тохиолын тохироо

би түүнд дараатай бас хамаатай

гэлээ ч огтын хамаагүй…

гэзэг үснийх нь үнэрт дассан нэгэн

гэрт нь шатсан чийдэн солиж л явсан засварчин

уйлахад нь түшсэн мөр

үгүйлэн дурсагдаж явсан хайр

даруулаггүй уусан сархад

дарж нуусан үнэн

бидэн хоёр биедээ хайр зарлаж

хорвоогоор дүүрэн хашиграж яваагүй ч

амьдралын тойрогт ханьсах хувьгүй заяатнууд

хагарсан гангар шаазан шиг амаргууд

хаанаас ч юм бэ биесээ үгүйлсээр….

дурлаагүй

Бичсэн 11 сар 2nd, 2007 in setgeliin ursgal by lensky Засах

би дурлаагүй зүгээр л дурлуулахыг хүссэн байхаа, хэн нэгэнийг өөртөө дурлахыг хүссэн байх…

дурлуулахыг л хүсэж…

хүний хүслээр байдаг хүн гэж хаана байхав…

хүний хүсэл бүхэн биелэнэ гэж юу байхав….

гэвч дурлуулахыг, онц содон байхыг зүрх сэтгэл хүснэ….

ЗОВЛОНГООС АНГИЖРУУЛАГЧ ШИДЭТ ҮГС МИНЬ

Бичсэн 11 сар 2nd, 2007 in эрднэсийн эрэлд by lensky Засах

БИ ХӨГЖИЛТЭЙ /биеийн болон оюуны хөгжил ерөөсөө ч биш, инээдтэй, хошин юмаа, би/

би ЗОВЛОНГООС ангижирсан /би блог бичигч Зовлонг ангижруулаагүй шүү… тэр байгаа, бас би шампон ангижруулагч ч биш…/

би өөрийнхөө эрэл хайгуулд, нээг их цасан шуурагтай өдөр гараад төөрсөн хүн. би, *БИ*-гээ ерөөсөө алдаагүй, уулаасаа төрөхдөө л надтай хамт байгаагүй юм.тиймээс би,  *БИ* хэмээх өөрийгөө хайж яваа юм. БИ хэмээх миний мөн чанар надтай адилхан эсэхийг ч би мэдэхгүй ээ….

алдуул малаа эрж яваа хүн, зүсийг нь мэддэг байхад, би мэдэхгүй ээ…

гэхдээ би хайж л байна.

цасан шуурга намжиж, би одоо цас ихээр унах, малгайлан орох хөвсгөр цасанд дунд, баагих цастай хамт, уугиж явнаа…

би ӨГЛӨӨД босоод өөртөө *ЧИ ӨНӨӨДӨР ҮХЭХ БОЛНОО* гэж хэлдэг… энэ үгстэй хамт миний энэ хорвоод эдлэж болох зовлон бүхэн хийсэн алга болж, эдлэж болох жаргал бүхнийг амсах хэрнээ, бусдад өглөө гээд харамсах юмгүй, үгүйрэн хоосрох юмгүй, ДҮҮРЭН НЭНЖИН СЭТГЭЛ өвөртөлөөд гэрээсээ гардаг аа…. маргааш би бас л тэр дүүрэн нэнжин сэтгэлээ өвөрлөөд, бусдад тараахаар гарна.

хүн гэдэг үхэх өдрөө яасан, харамгүй байдаг гээч, бүхнийг уучилах уужуу сэтгэлтэй байдаг юм. бас өршөөл ирэж, гэмшин нэгүүлсэж, бүхнийг эрэмбэ дараанд нь оруулж, аль болох үлдэх амьдралтай хүмүүсийн явдалыг цэгцлэхийг хичээдэг юм билээ….

энэ миний эрж хайж яваа эрднэсийн аяан зам дахь, олсон бүхнээ цувуулан асгах цоорхой шуудайныг ёроол юм…..

би ӨНӨӨДӨР ҮХЭЖ БОЛНОО, энэ миний философи…..

/тиймээс бусдаас онцлон ханддаг чам даа би хэзээ ч гомдохгүй ээ, энэ миний тавьлан…/

хүн гэдэг

Бичсэн 11 сар 2nd, 2007 in эрднэсийн эрэлд by lensky Засах

хүн гэдэг дотоод хууль дүрэм ээ баримталмаар….

олонхын санал шиг тэнэг юм алга….

нигүүлсэх сэтгэлийг хэдэн жилдээ мартвал яасан юм….  (Төрийн шагналт, Ардын уран зохиолч  Б.Лхагвасүрэн)

мэдлэг үеэ өнгөрөөж, сэтэгдэг сэтгэлгээ л хэрэгтэй болсон…. (Ц.Дэмбэрэл iQ төвийн тэргүүн доктор, профессор)

Монгол бол - хуурай газар дээрх арал….(төрийн шагналт хөгжмийн зохиолч Р.Жанцанноров)

монгол монголоороо байх, өв соёлыг хадаглан хамгаалах тухайд хүн бүр зөв үзэл хандалгаар бодох хэрэгтэй …….(Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Чойжамц)

бид сайныг нь харж магтаж ярих цагтай, ..сэтгэл тэнүүн амьдрах эрхтэй…… g84

2007 оны 10 сарын 10ны өдөр Их тэнгэрийн ам

Гээгдэгсэд ба гээгдсэн зүрх сэтгэл

Бичсэн 11 сар 2nd, 2007 in setgeliin ursgal by lensky Засах

архи ууж буй этгээдүүдийн сэтгэлийн түүх….

нэг.

1970-аад оны дундуур болсон хэрэг юм.

чи одоо яахлаараа ингэж явдаг юм вэ? наад уруул амаа хар. хавдаж бамбайчихаад….. ахин чамтай уулахгүй…. чи манай ангийн хамгий муу сурагч…..

1980 оны дундуурх хэрэг юм.

хүүе, чи чинь хаана байсан хүн бэ, танай нөгөө хэн…. яг одоо явах гээд байж байгаа энд , танай хэн гэж хэн, үгүй яагаав чиний Т…. чинь, алив бушуул түрэл……/гараас нь хөтлөн гүйсээр яваж очив/

энгэрт нь үсрэн тэвэрч наалдсан бүсгүй түүнийг урьд өмнө байгаагүй ихээр хайрлаж, урьд өмнө ерөөс байгаагүй, хайр дурлал, эмэгтэй хүн гэдгийн,…амьдралынх  бүхийл зүйлийн анхдагч нь байлаа. тэр тавхан хором тэврээд л гурван жилийн дараа ахин эргэж иртэлээ, тэрхүү тэврэлтийг мартахааргүй үлдээсэн юм.

1990 оны дундуур

миний хайр, миний хань сайн сууж байгаараа, би та хоёрыг санах байх болно. удахгүй эргээд ирье, эсвэл чамайг татаж авнаа…..

2010 дунд үе.

миний найз, одоо амьдралаа боддоо, намайг хүлээх хэрэггүй, чи бид тусдаа байгаад 10 жил өнгөрч…. юу гэсэн үг вэ, бидний охин одоо дөнгөж 14тэй…. би тэглээч энэ олон жил ганцаараа л чамайг хүлээсэн охиноо өсөгсөн. охин чинь ээжийгээ хүлээж байгаа….. утасаар ярисан богинхон ярианы дараа өөрөө өөртэйгээ, чи минь яаж сэтгэл чинь эргэж амьдрал чинь үргэлжилж байгааг даан ч мэдэх юм алга. одоо бидэнд, бидний дунд үсрээд л 10 жилийн эрчимтэй амьдрал үлдээ биз дээ.. одоо би хэн нэгнийг хайгаад ч яах билээ, цагаан зээр бүсгүй хүн гэдэг… нутаггүй гэж үнэн юмдаа….

ХОЁР.

наад хаалгаа тайл, би чамайг байгааг мэдэж байна.

битгий тайлаа, хэн ч байсан хамаагүй ээ, би чамд хайртай /улам чанга тэврэнэ./

чи эр хүн юм бол хаалгаа тайл, хэнтэйгээ хамт байгаа юм вэ….гараад ир чи

өнөө шөнө чамтай би ярих  юм байна. /согтуу эмэгтэй хүний яхир хатуугаар чанга орилох чимээ, орц хонгилоор нэлдээ цуурайтана./

…за за би гараад ирье дээ, Б минь, найз нь чамдаа хайртай. /духан дээр нь үнсэв/

анх удаа түүнд хайртай гэж хэлж буй залуу, оймсыг нь угаагаад хүлээж байсан бүсгүй үрийг нулимастай үлдээнэ. гэвч чин үнэн ч сэтгэл хийгээд, юугаар ч хэмжишгүй их хайраар хайрласаныхаа төлөө тэр хэзээд ч халамж тутахыг үзэхгүй сэтгэл тэнүүн амьдралын ханьтай болсон юм.

ГУРАВ.

яагаад минь гараас хөтлөж байгаа юм.

гадаа хүйтэн бас, ….. ха–

бас юу гэж, харанхуй болох болоогүй л байна шдээ…

ааан харин тийм байна.

тэгээд…..

би чамайг анх жирэмсэн байхад чинь гэрт чинь очиж байсныг санаж байна уу.

тиймээ санаж байна. тэгээд юу гэж. тэрнээс хойш би танайд ирээгүй гэж худал хэлэх нь үү дээ..

үгүйдээ, тэр үед чи уйлж байсан. би ч бас,

битгий худлаа хэл чи хэзээ уйлсан юм.

уйлсаан уйлсан. яг одооных шиг дотогшоогоо уйлж байсан юм. би тэр үед чамайг, чи минь надаас хэтэрхий хол яваж дээ гэж бодож билээ…. дараа нь бас….. түүнээс хойш 4 жил өнгөрчээ. гэтэл би чиний дэргэд байж л байдаг…. чи хэн нэгний өмнөөс шанлаж шөнө оройд уйлах үед, үгүйлэн араас нь нэхэх үед…..

би хүн хуураад явах зүрхгүй болсон байхаадааа, ерөөсөө хэн нэгэнтэй учирах, хайрлах  зүрхгүй болсон байх….

үнэнийг хэлэхэд, чи надад байгаа болохоор би амьдар ч чаддаг юм шүү…..

Д минь…… хоёул хэдий болтол ингэж бугшиж явах билээ дэээ

гуравуулаа согтуу…..

-тэр намайг хаясан би хөгшин эр… тэр минь надтай хамт амьдарч байхдаа хүн шиг хүн байсан юм шүү, толгой нь эрэгчихээд л яваа байх….. би одоо ч энэ чигээрээ дуусна дааа…..

-тэр ч намайг хаясан.. бид амьдралыг зураглаж инээлддэг байсан…. одоо би хэнтэй ч ирээдүйг зөнгөн ярилцаж, амьдрал эхлүүлэх хүсэл алга…. би хэн нэгний гараас атгах нь хүртэл надад хүнд байна……

-би түүнийгэээ гомдоодог байсан, одоо намайг хүлээж байгаа би харимаар байна…….

хүн чононууд хүүхнүүдийг ийм болгож байгаа юм. яг л бух шиг хээлтүүлэхээс өөр үйлдэл хийдэггүй. энд тэнд хаа сайгүй нууц хүүхэдтэй эрчүүд…

хэнийг нь эр хүн гэх билээ бусад нь болоод байхад бид ч тэдэн шиг байх хэрэгтэй.

хэзээ ч сэтгэл нь хүндүүр суудаггүй, зүгээр л зугаацаж чаддаг. бид бол арчаагүйчүүдийн өргөн пронтынхоны л нэг хэсэг… бид энэ үдшээс хойш эрчүүд боллоо… зовлонгоо дуусгаж,…. нүгэл хийхээр явцгаая…. үгүйдээ бид зүрх сэтгэлтэй байж байгаад түүнийгээ гээхээр явах гэж байна. тиймээ тэрийг чинь хаяж амръя…..

за би ингээд харилаа….

чи юундаа яарсан юм вэ бидэнтэй нийлээч дэээ, тэр чамайг бас л нэгл өдөр..

за хэрэггүй болно ооо… би сонсмооргүй байна.

……………….

байна уу…. байна ааа яасан бэ, та хоёр ингэхэд цаг хэд болж байгааг мэдэж байна уу…..

би эрүүл байна аа, би цагдаагийн газраас яриж байнаа чи ирэх хэрэгтэй байнаа Т-ийг хайрлаж явсан зүрх зогссон. Б-г хайрлагч зүрх бушуу ир…

нИкЭ НЭЙМ-1 (nick name One)

Бичсэн 11 сар 2nd, 2007 in ийм нэгэн явдал by lensky Засах

нэрсийн жагсаалтын албан ёсны  17 нэрнээс 8-т жагссан нэрний тухайд өгүүлье ээ/

тэр жил хорхог хийх гэж айлын хүүхдүүдийг шарсан нь нэг дахь үндэс нь байлаа…

мөн жил том хар шил зүүж дисант хувцас өмссөн байх ба арайч, залуус бакал өмсөөд байхгүй биз гэсэн бодлоор цагаан өнгийн пүүз угалсан нь үзэл сурталгүй байсан хэрэг. тиймээс эргэн тойрон дахь хүмүүс маань ихээхэн егөөдөж буй нь тэр байсан хэрэг…

гүрвэл, зурам, мэлхий, хулгана гэх мэтчлэнг зүгээр орхихгүй зовоодог байсан маань мөн мал гаргахдаа хүртэл алхаар цохиж унгаагаад амийг нь тасалдаг нь, энэ нэрийн эзэн болох үндэс биз ээ.

ер нь л монголчууд дасан зохилдох явьяас нь хэтэрсэн улс шиг надад санагдадаг юм. хэтэрхий еропжисон-ази, хэтэрхий хятаджсан монгол, хэтэрхий оросжсон-монгол, хэтэрхий өөрдөөсөө ондоожсон монгол… /ерөөс чихэр давсын аль алиных нь хэмжээ хэтрэхээрээ онцгүй/

би монгол хүн гэж хэлэхгүйгээр байгаагаараа харуулж оршин байхыг би хүснэ. анх оюутан болоод гипсээс авхуулаад алмаз хүртэлх чулуулгийг хатуулгийн дагуу цээжлэх даалгавар, оюутан ахуй цагийн ангийн нөхөд маань бүгд авлаа. би ч мөн адил.

багштан асууж нэг нэгээр нь нэр дуудан тэрхүү арван эрдэс чулуулгын нэрийг хэлүүлж байв. миний ээлж ирэв. би босоод: -гөлтгөнө, молор бадмаараг гээд л уншилаа. /би кварц корунд гээд уншиж болох л байлаа/ багштан: -чи чинь юугаа уншаад солиороод байгаа юм бээ гэв. /ерөөс багштанууд хүний байгаа мэдлэгийг үнэлэхээс боломжийг нь нээх тал дээр тархи нь дутуу ажилладаг юм, тэд ямар мэргэжилтэйгээ төрсөн биш, мэдэхгүй чадахгүй үе байсан л байж таараа…/: -дэвтэрээ бариад ир. -энэ одоо юу юм, суу,.. хамаагүй ингэж орчуулж болдоггүй юм… /би дараа нь хожим, ойлгоно…./ тамхид хүүхдүүд инээлдэнэ.. эргүү.. стүпи…хэ хэ хи хи

мэдэхгүй чадахгүйгээс хэзээ ч айж явсангүй, сандал дээрээ суусангүй… бүгдээс нь чанга дуугаар асуув. ЮУ НЬ, ЯГ ЮУ НЬ ТА НАР ИНЭЭДТЭЙ БАЙНА, ЧАМД, ЧАМД, ЮУ НЬ ТИЙМ ИНЭЭДТЭЙ БАЙНА ВЭ. хохино шүү гэлээ…. тэр үеээс нөхөд маань цэрвэх болсон юм ойлгох нэг нь ойлгож, ойлгохгүй нэгнээр нь би яах ч билээ…

-би байгаа нь энээ, би байгаагаар чи, чамайг хүлээж авлаа…бид найзууд болдог байлаа…

140 гаруй залуус П үсгэн хэлбэртэй майхан платикаар барисан отог сууринд амьдрах үеэр энэ нэр улам бүр түгсэн юм.

нэг удаа бидний сууж явсан ачааны тэрэг эвдэрч хээр зогсов… уулсынхаа араараа модтой болохоор нь архайнгай гэсэн гэлтэй сайхан нутгийн нэг огцом өндөр даваан дээр гараад машин зогссон нь л надад хангалттай санагдаана. ачааны тэвшин дээрээс залуус нэг нэгээрээ үсэрч буугаад суурингийн зүг явган алхцагаав.

өдрийн халуун наранд нозоорсон бие ээ дааж ядан багадаа 3кг жин татах, яалуу гуталаа зөөж ядан шороо босогсоор суурийнд ирлээ… хүмүүс хөл гараа чилсэнээ гайхаж, бүгд өөр өөрийн гэх ноогдсон майхан савныхаа сүүдэрт тэрий хадан унаж, хэвтэцгээнэ.

би майхандаа дөхөж явтал нэгэн зурам /хулгана, чичүүлийн төрлийн амьтан/ гараад гүйчихэв. зүгээр ч гүйсэнгүй эргэж хараад ядарч сулидсан над руу чиглэн шогширно /час час хийсэн дуу гаргана./

ерөөс чулуу мод шидэх тэнхэлгүй намайг тойрч гүйгээд, чадах уу даа, чадах уу даа, намайг бариа аачээ гэж буй мэт… би ч аажуухан алхаж байснаа, явуут дундаа хоёр хөлнөөсөө дөнгө болсон гуталаа суглан шидээд араас нь хөөв..

өнөөх зурам нэг нүх рүү гүйгээд орчихлоо. би тэр хавийн нүхнүүдийг бүгдийг таглаад, майхнуудаас ялгүй зайтай довон дээрээс буцаж ирэв. ирэнгүүтээ шууд хоосон байсан хоёр усны савыг мөрөн дээрээ тавиад, жижигхэн боловч тунгалаг устай гол руу алхав.

тэр зурам нүх рүүгээ зүгээрч нэг гүйгээд орсонгүй шогширсоор, /намайг илт басамжилсаар/ гүйж оров. сүүдэрт тухлах эргэн тойрондох хүмүүсийн инээдийг барсан тэр үзүүлвэрийн, нүх рүү ороогүй үлдсэн нь, бусдыг инээлгэж, өөрөө шогширсоор хүмүүсийн харааг дагуулан гол руу хандлаа…. тэр үед ядарч туйлдсан нэг нь яах аргагүй хийх ёстой цай холоо зэхэхээр мятрашгүй гол руу чиглэж яваа хүнийг хараад, үгүй ядаж нэг жаахан амсхийхгүй дээ гэсэн нүдээр харах агаад ямар нэгэн үгийг эс хэлэлцэнэ. арай нэг тамиртай байгаанууд нь хөөе хачих нь вэ гэж асууна. бусад нь ямар үйлдэл эс хйих ба ялаа шумуулыг үргээж гараа хааяахан нэг сажлах ба зөвөн инээмсхийлнэ.

бүгдийн нүдэн дээр усаа дүүртэл хийж авсан хүн,  газраас нэгэн бургас авчөмдөндөө хавчуулаад усаа үүрч дүүрсээр ирлээ. гэтэл майхан галын тулган дээрээ эс зогсон цааш явсаар мөнөөх таглаж орхисон нүхэн дээрээ очив.

усаа цутгаж гарав. хэсэг байснаа ус цалгиж эхлэ. зурамны жижиг амсартай нүхийн дээд ханыг цалигсан ус хэд гурав алагдаж байснаа, гөлчийсөн шар юм ухасхийн гарч ирэв.

усаа цутгаж дуусгаад өмдөндөө хавчуулсан бургасыг бариж, бэлтгэл байдал авсан ангууч, яаравчлан хөдлөж, тэр даруйд нь мөнөөх дэггүй шарыг хамар дундуур нь ороолгоод авав.

тэр нүхнээс нэг бус 6 шар хамар гарсан юм. нэг бүрчлэн

 

хайр үнэ үнэн гурав |монгол хүний амьдрах чаварын үзүүлэлт|

Бичсэн 11 сар 2nd, 2007 in uls tor niigem by lensky Засах

энэ жил 9,8 /ёс аравны найм/ гэсэн чөлөөт уналтын хурдатгалын тоон үзүүлэлт нь миний амьдарч буй орон улсын эдийн засгийн инфляцийн хэмжээг зааж байгаа юм.

энэ нь хувийн жингээс бус хуулийг гуйл болгогчдийн зүгээс хийж буй тооцоолол муутай алхамуудын багц шийдвэр, тэнэг мэдэгдэлүүдээс шууд хамааралтай. олон хүн үүндээр баабар юу гэж хэлэх бол л гэж бодож суугаа. тэд, би юу гэж бодох ёстой вэ гэж бодохгүй байгаа юм.

энэ нь надад харамсалтай л байна. ямартай ч ажил хийсэн хүн шүүмжлэл хүлээх зайлшгүй нөхцөлд байдаг энэ цаг үеийн улс орны байдлыг саяхан гарсан хуулиас өмнө тооцож үзэхэд төрийн албан хаагчийн цалингийн жишгийн доод үзүүр дээр буй ихэнхдээ, ажилласан жил, буюу олон жилийн нэмэгдэл за эсвэл багш бол анги даасан гэх, зөвлөх энэ тэр гэсэн цол, мэргэжлийн нэмэгдэлгүй дандаа залуу хүмүүс идэж уухгүйгээр цалингаа хураахад дундаж үнэтэй 2 өрөө шинэ байрыг 316 сар буюу 26 жилийн дараа авч чадах боломж байсан юм. одоо энэ тоонуудын зөрүү нь, нийт ажиллагсдын 30 хүрэхгүй хувийн буюу төрийн албан хаагчдын цалинг нэрэн дээрээ нэмэж, намжиртай инээмсэглэж буй царайнуудаас болоод улам холдсон уу гэхээс ойртсонгүй.

*хамгийн их цаг үежсэн хүн, түүний үзэл санаа хоромхон л үнэ цэнэтэй байхаас цагийн уртад илэгдэж хорогдсоор үлдэж хоцроно гэж үгүй*. ийн боддогтоо бид өмнөх асуудлаа шийдэж чадахгүйгээр, цаглашгүй үнэн ба үнэн цэнэ-ийг яриж, /нэр төрийн төлөө, сандал суудлын төлөөд л яриж/ ирээдүйг зураглаж ярисаар түүн өөд хүрэх шат гишгүүрийг нэг нь ч барисангүй ээ. бид бодит алхам хийж өөрчлөлт авч ирсэн С.Зориг, хүний эрх, эрх чөлөөг дэмжин, арис өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэн хатуу тэмцэгч martin luther king, эх орныхоо төлөөд бүхнийг хийж чадаж зүтгэж явсан муу нэрт pedal kastro, үл эсэргүүцэх үзэлтэн, энэтхэгийн улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн mahad ma-gandi нар шигээр ажиллаж, тэднээс үлгэрлвэл зохилтой.

өнөөдөр асар олон их орончид энэ нийгэмд амьдарч ахуйд өвөл цаг хаяаанд ирэв. өнгөрсөн жилийн өдийтэй харицуулж үзэхэд /өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гурван удаагийн томоохон шатлалтайгаар 20 40 60 төгрөгний бодит нэмэгдэлтэйгээр өссөн. шатхууны үнэ 890-1050 болтол нэмэгдсэн нь, мөн цалин нэмнэ гэсэн сураг нь энэ бүхний шалтгаан болсон. энэ нь бараанд үнэний 20%-аар л өсөх шалтаг юм/ хамгийн их үнэ өссөн зүйл бол нүүрс юм. 5 тн чулуун нүүрс өнгөрсөн жил 180-240 мянган төгрөг байсан бол одоо 300 мянга буюу 100 мянган төгрөгний үнэтэй байсан нүүрс даруй 3 дахин 200% өндөр үнэтэй болсон байна.

гэвч хаана байна тэр утаа тортог багатай түлш түлээ, хаана тэр хэмнэлтэй зуух, хаана байна гэж ганц ч иргэн хайж явахгүй байгаа нь, гал алдачихгүй юмсан, хоосон ч дулаахан сууя гэж бодсон монголчуудын маань бодолтой холбоотой.

манжийн дарлалын үеэс хойшх монгол оронд үндэстэний түүхийг мартагнах монгол цустай монгол бус хүний тоо олширч 60 настай Монгол хүний 5-8н үе шувтарах болоод байна.

тэртээ жилүүдэд манжийн хаанд Монголчууд Энхамгалан хэмээх нэрийг өгч байхдаа, дэлхий дахинд олон зууны турш дуудагдах Далай Лам /багш/ гэсэн нэрийг өгч байхдаа, улс гэрийн бодлогийг бариж 800 жилийн өмнө түрэмгийлэл хийж явах даа, дэлхий дахины соёлд, хятадын уусган нэгтгэх бодолго, их гүрний түрэмгийлэлийн эсрэг вакцина болж явахдаа, соц-нийгэмд төрийн томчууд нь ард ирэгдээс 15 бүр 34 дахин өндөр цалин авч байхад, шинэчлэлт өөрчлөлтийн үед амьдрал ядуурч, төрөлтийн тоог бариж байхдаа,/хүн амын өсөлтийн үзүүлэлт/ ард Аюуш, МаниБазар гүнтэй зарга нэхэж байхдаа, торгуудууд буриадууд, казакууд, баргууд, халхууд хэрэг явдалыг хэлэлцэж, улс орны холч хараа гүн бодлоос ч тэргүүнд, ард иргэдийн хариу бариж байсан үйлдэлүүд нь тооноос бус чанарт үнэ цэнэ агуулсан олон зууны монгол орны түүхийн буруу зөвтэй алхамд, ерөөс иргэдийн амьдрах авъяас чадварыг гэрчилсээр ирсэн байдаг.

миний мэдэхийн өвөр зуураа хагралтай байсан нь бидний энэ Монгол үндэстэний үнэн түүх. гэвч бидний дунд байлдан дугуулагч, бусдыг хүчээрээ дарагчид үргэлжид байсан юм. хүчтэй үедээ эвтэй байгаагүй юм, эвтэй үедээ ч хүчтэй байгаагүй. бид нэг нь хүчтэй үед л эвтэй байсан. өнөө үе баатаруудаар дутаж байна.

дэлхийн эдийн засгийн, нийгмийн, дайны гэх ширүүн давалгаанд эрэг хөвөөнд шидэгдэж, хад хисаа мөргөж байгаагүй монгол хэмээх том нэр жижиг улс, хэзээд ард иргэд, зон олныхоо салхины аясаар түгэх дам яриа, ухаан бодол дээр даруулт хөлөгөө хөдөлгөж явсанаас, сэлүүр эсвэл жолоо барисан дан ганцаас /цорны ганц хэн нэгнээс/ бас хамаарч байгаагүйг ч санах хэрэгтэй.

бид өөрчлөлтийг оюун ухаанд ухамсарт, өөрсөддөө дотороо нэн тэргүүд хийх хэрэгтэй. улс төрд бидэнтэй адилхан л тэнэгүүд суугаа… тэд биднийг авч явна гэж юу байхав дээ…. бид л өөрсдийгөө авч явна.

ажилсаар л

Бичсэн 11 сар 2nd, 2007 in uls tor niigem by lensky Засах

өнөөдөр бичгийн ширээ маань дэрэгдээ, ижилхэн өндөртэй гэдгээрээ сайшаагдсан файлын шүүгээ болон принтерийн ширээгээр зүүн баруунаасаа өрөгсөв.

хэдийгээр ийнхүү өргөтгөл хийсэн ч дэлгээтэй цааснууд, зууны айгим халуунд тараг сагаж буй мэт давж асгараад л байж байна. ланддрилл гэсэн бичигтэй стакан аяганд акбар цай дүрж дотор нь ааруул дэвтээсэн байх бөгөөд хөдлөөн бүрээр хамрын үзүүрээс үнэр нь гогдон татна. цайны ааг идээ шингэж гадна талаасаа борлож нэвчсэн ааруулын үнэр сэнгэнэхээс гадна, харахад л шүлс ялгаруулна.

өдгөө толгой өндийх завгүй байх миний бие улс орны тухайд ийн бодов.

эвий минь, үйлдвэрлэл гэж байх биш, элсэн чихэр, буудай, түлш-шатахуун, автомашин гэх мэт бүрэн бусдаас хамааралтай зүйлийн гаалийн татварыг тэглэж багахан квот тогтоох хэрэгтэй шиг…..

хэрэв нефть-ний үнэ өсвөл ер нь л дэлхий хэмжээнд түлшийг 1 доллар байлгах гэж үнийг доороос нь дээш татаж, дээрээс нь доош буулгаж байгаа хандалгаар үнэ мөнгө нь ахилаа гэхэд талханд 50 төгрөгнөөс илүүгүй нөлөөлөх баймаар, тэр тусмаа маханд ….

30 гаруй сая малтай орны мах өндөр хөгжилтэй япон орны жишиг хэмжээнд хүрэх төхөж байна. бараг л хэтэрч байна 10 мянган төгрөгөөр 3 кг мах авч чадахгүй байгаадаа ард түмэн маань уурлаж бухимдахгүй байгаа нь гайхалтай…

өмнө говь аймагт 6 мянган хүн байдаг байлаа гэхэд 9 мянган тэмээ амьдардаг байх жишээтэй… үндсэн оршин суугч нь монгол орны хувьд мал юм.

АИ93 байна уу 80 байна уу гэж чанарыг нь шалгаж байхаас, оруулж гаргаж байх дээр нь татаас аваад баймааргүй юм.

нэг үе зайрмагны цех байгуулахад сонирхож ганцхан удаа л худалдаж авахаас, байнга идэж байх сонирхол мөнгө хоёр нь үнэндээ байсангүй… цехүүд, эсгий гуталны ч юм уу жижиг үйлдвэрүүд, хөдөөд хотод, худалдан авах чадваргүй хэрэглээгүй байдлаас болоод хаагдаж данганц дампуурал гээч муу нэр л нүүрлэж байсныг бодоход хүүхдийн 3 мянга гэж эхэлсэн мөнгөний эх урсгал, лизенг энэ тэр, шинэ гэр бүлийн 500 мянгаар үргэлжлэж, иргэд мөнгө босгох боломжтой болсон нь хүн бүр машин унаа хөлөглөж, зам харгуй байнга шахуу түгжирэх эх үндэс болсон… одоо жижиг дунд бизнесийн зээлийн хүүг бууруулж, их л хэлбэлзэлтэй байгаа мөнгөний ханшийг барих бодлого баримаар, энэ нь төрийн албан хаагчдын гэх нэр бүхий цалин нэмэх арга хэмжээг, саяханаас ашигтай гарах болсон төсвийн, урьд өмнө байгаагүй их мөнгийг зүгээр л оролгийн албан татвар аа тэглэж ч юм уу, зээл олгож шийдсэн болчиг гэж бодох юм. чухамхүү нэг хөх тэнгэрийн доор, нэг агаараар амьсгалдагийн хувьд, бодлого боловсруулах төвшинд хэлэлцүүлж эс чадах ч гэлээ бид хэлж яриж, хэлэлцэж, байвал тэрхүү үг маань агаарт явсаар төрийн жолоог атгаж яваа нэгний гүн нойронд зүүдэнд нь ч болотугай ордог мэт санах юм. саяхан бид энд хөдөөгийн ба хотжилтын соёлыг хэлэлцэж байхад ХҮРЭЭ соёл гээд арга хэмжээ бий болсон нь сайшаамаар зүйл байлаа…

нийгмийнхээ төлөө, зөв зүйтэй байх жижигхэн ч болтугай шумыг тарааж байя гэж санасан юмаа..ажлаа хийсээр…л….

би энд сайн ажилвал миний эргэн тойрон дахь хэсэг бүлэг хүмүүсийн амьдрал дээшлэх юм.

ерөөс ард түмэн гэж яридаг хүмүүс идэж уудаг байхаас хэтрэх юм алга а харин нийгмийн нэг хэсгийн төлөөлөл болон дугарч хийж зориж буй нь арай өөр ядаж тэдэндээ хэрэгтэйг хийж байгаа юм…

тиймээс бид л өвөр зуураа хэлэлцэж үнэнийг гоё сайханыг ирэх жилийнхээ сонгуульд зориулан амгүй худал үг чулуудахгүйгээр ярилцаж байвал нийгэм маань хөгжмөөр… энд болж буй бүхэн бидэнд хамаатай би нөлөөлж чадна гэж бодож байя аа цөмөөрөө… энэ хүртэл бичсэн зүйлийн маань утга учрыг гаргах гэж анхаарал тавьж уншсан танд гүнээ талархая…. алдаа мадаг байгаад хүлцэл өчий… бичгийн соёлд суралцаж л байна даа….

эгэл жирийн эх орончоос…

ажил маань цэцэгсийн хүрээлэн

Бичсэн 11 сар 2nd, 2007 in ийм нэгэн явдал by lensky Засах

миний ажлын өрөө

их замбараагүй бас жаахан эмэх цэгцгүй ч гэлээ …..групын орших уу эс орших уу гэдгийг шийдэх их олон чухал ажил энэ өрөөнөөс гардаг юм.

таримал цэцэгсүүд…. Мөнх цэцэгт хайтан. өвөл зунгүй цэцгэлдэг

энэ цэцэг бол миний тариж буй цэцгийн нэг бөгөөд, үүнийг *хувь заяаны мод* гэж нэрэлдэг мөн шархалсан зүрх ч гэж нэрлэх нь бий. ямартай ч амьдрах чадвар сайтай цэцэг юм.

аз жаргалын цэцэг, дэргэд маань суудаг нэг эгчмэд бүсгүй тарьдаг юм. саяхан цэцгэлсэн ч гэлээ тун удахгүй хагдарч унадаг нь тиймхэн. гэхдээ ахиад л цэцэглэж таараа…

энэ цэцэг бол харахаас захиралын өрөөний цэцэг байгаа биз ? энэ цэцгийн нэрийг мэдэхгүй яаг үүнтэй адил монол нэр нь удамбар гэж цэцэг бий. халуун орны мод л тасалгааны цэцэг болчихсон юм шиг байгаа юм… нэвтэрхий толь, элдэв уран зохионлын шүлэг ишлэлээс удамбарын тухайд олж мэдэж үзэж харж байсан. түүнтэй яг адилхан.

мөнөөх мөнх цэцэгт. ер нь цэцгэс бүхэнд л хайтан гэдэг нэр өгчихөөд байх шиг байгаа юм. эдгээр зургуудын эх зураг нь үнхээр сайхан гарсан бөгөөд, энэхүү сайт дээрх нь чанар нь буурсан гэдгийн хэлэх нь зүйтэй.

давхар дэлбээт, буюу хун цэцэг, бас л сайн мэдэхгүй юм гэхдээ хэн нэгний хайр халамж анхаарал дунд бойжиж буй нэг сайхан цэцэг.

за энэ цэсгийн олон хүн өөрөөр нэрэлдэг ч миний хувьд эрвээхэй цэцэг юм. мөнгөний цэцэг гэдэг. манай санхүү албаныханы өрөөнд байдаг.

за энэ миний тариж буй хоёр дахь цэцэг. жаахан урваачихаад байгаа юм. шар өнгийн цэцэг ба үр жимс ургадаг. дээр нь аз жаргалын цэцгэний цагаан дэлбээг таслаж авч ирээд тавьчихсан юм.

дээрх миний тариж буй хувь заяаны мод хэмээх цэцгэнийн хажууд, нэгэн эвэр байгаа нь би хээрээс олж авч ирсэн эвэр байгаа юм.

харьцангуй нэг үеэ бодвол ажил бага байгаа нь ширээн дээрх эд хогшилоос харагдаж байгаа. шал болон ширээн дээрх бүх юм маань ямар нэгэн эмх цэгцгүй, хуучинсаг, хувийн зохион байгуулалт муутай миний дүр төрхийг харуулж байна. ажил тарах дөхчихөөд байгаагаас ширээ маань ийм муухай байгаа юм. мөн өдөржин хоосон яваж байгаад хэдэн бууз идэж буй нь энэ. зүгээр нэг суугаад идэхгүй, халуунаар нь ч дуусгаж амжихгүй, хажуугаар нь нэг өнгөрөхдөө бүхлээр нь шүүр ч авч иддэг юм л даа.. кэ кэ

миний ажил цэцэгсийн хүрээлэн.

баярлалаа манай оффисоор аялаж, бичсэн зүйлийг маань энэ хшртэл анхааралтай уншсан танд…

Бичсэн: G84 | цаг: 06:47 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл:

Сэтгэгдэл

yasan olon tsetsegtei yum be goe yumaa, tsetsegsiig hairlaj anhaaral halamj tavij baigaam chini chi hen negniig hairlah saihan setgeltei l hvn baina daa happy

Бичсэн: shine IP: 202.179.11.11 mongolia цаг: 08:44, 2007-11-1 | Холбоос | Засах | Устгах

Сэтгэгдэл

поооохххх яаасан олон цэцэгнүүд бэээ…оффист ийм олон цэцэглэдэг цэцэгнүүд …. лаг ийн … хамгийн гоё нь тэр хайтан юм бна гоё цэцэгтэйн…

чиний тэр эрвээхэй гэж нэрлээд бгааг чинь би дандаа дэгдээхэйнүүд гээдийн шөнө болохоор навчаа хумичдаг … ууг нь бол унтаахай гэдэг нэртэйм блэээ…

хоолоо тайван удаан идэж бвал ууг нь зүгээр дээ… хам хум идээд хоолшихгүй ш дэээ

заза гоё ногоон опистой айн smug

Бичсэн: pupa_inn IP: 202.131.231.156 mongolia цаг: 01:29, 2007-11-2 | Холбоос | Засах | Устгах